
“Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд 9.50 цагаас эхлэн хэлэлцэж дөнгөж сая шийдвэрээ гаргажээ. Анхан шатны шүүхийн шийдвэрээр уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Шүүх хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг нар оролцов. Шүүгдэгч нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан, 156 дугаар зүйлд заасан Банкны хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлдсэн аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ