
Аравдугаар сарын 12-ны энэ өдөр дэлхийн түүхнээ ямар үйл явдлууд онцгойлон тэмдэглэгдсэнийг товч дурдая.
-1492 оны энэ өдөр нэрт аялагч Христофер Колумб Карибын тэнгист, Багамын арлуудад газарджээ. Эхэн үедээ тэд Энэтхэгт ирлээ хэмээн эндүүрч байсан гэдэг. 1792 оны энэ өдөр Колумбыг Хойд Америкт ирсэн өдрийг баяр болгон тэмдэглэж байв.
-1810 оны энэ өдөр Баварийн хунтайж Людвигийн гэрлэх ёслолын баярыг тэмдэглэж олон нийтээр Мюнхенд пивоны баяр хийжээ.
Энэ нь түүхэнд хамгийн анхны Oktoberfest болон тэмдэглэгдэв.
-1901 онд АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельт ерөнхийлөгчийн өргөөг “Цагаан ордон” хэмээн албан ёсоор нэрлэхийг зарлигджээ.
-1960 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Никита Хрушев НҮБ-ын индэрийг гутлаа тайлж балбаснаар түүхэнд үлджээ.
-1999 оны энэ өдөр ЗХУ-ын автономит муж байсан Абхаз Гүржээс салж тусгаар улс болж буйгаа зарласан хэдий ч гүржүүд хүлээн зөвшөөрөөгүй билээ.
-2002 оны энэ өдөр Индонезийн Бали арал дээр террористууд Сари клубт бөмбөг дэлбэлсний уршгаар 202 хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн шархадсан эмгэнэлт явдал болжээ.
-2005 оны энэ өдөр Хятадын хоёр дахь сансрын хөлөг Shenzhou-6 –г сансарт хөөргөжээ
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ