
Засгийн газар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах 1111 төвийнхөө нээлтийг өнөөдөр болно. Иргэд нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлаа төрийн байгууллагад хүргэж, шийдвэрлүүлэх боломжийг энэ төв олгох юм. Түүнчлэн асуудлыг шийдвэрлэх явцтай ч танилцаж болох юм байна.
Иргэд үүний тулд 1111 дугаарт залгах, 141111 дугаарт мессеж илгээж, http://1111.mn вэб хаягт хандах, твиттер, фэйсбүүкээр дамжуулан үгээ хэлэх боломжтой юм.
Иргэдийн санал, хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Ерөнхий сайд хянах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ