Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

"Үндэсний мэдээллийн төв"-д 11.30 цагт Говийн бүс нутаг уул уурхайн компаниудаас болж сүйдэн, малчдын ахуй амьдрал хохирч буй талаар таван аймгийн малчид мэдээлэл хийнэ.   "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00  цагт МОХ-г шинэчлэх оюутан залуучуудын зөвлөлөөс МОХ-ны удирдах бүрэлдэхүүний хууль бус үйл ажиллагаа, луйвар, булхайг баримттай дэлгэхээр сэтгүүлчдэд хандлаа. 12.00 цагт Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Бодоход инээдтэй шүү” уран бүтээлийн тайлан тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. 13.00 цагт Төв аймгийн Жаргалант сумын “Нарантолгой” алтны уурхайн ҮЭХ-ноос ажилчдын эрүүл ахуй болон байгаль хамгааллын асуудлаар мэдээлэл хийнэ. 14.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийсэн мэдээлэлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлнэ.   Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагт Улаанбаатар хотын агаарын бохирдлоос болж зүрхний венийн судасны гажигтай хүүхэд төрж эхэлсэнийг шинээр тогтоосон тухай эмч, эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийнэ  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ