"11-11" төвийн нээлт боллоо
Засгийн газар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "11-11" төвийнхөө нээлтийг өнөөдөр өглөө хийлээ. Иргэд нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлаа төрийн байгууллагад хүргэж, шийдвэрлүүлэх боломжийг энэ төв олгох юм. Түүнчлэн асуудлыг шийдвэрлэх явцтай танилцаж болох юм байна. Иргэд үүний тулд 1111 дугаарт залгах, 141111 дугаарт мессеж илгээж, http://1111.mn вэб хаягт хандах, твиттер, фэйсбүүкээр дамжуулан үгээ хэлэх боломжтой юм. Иргэдийн санал, хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Ерөнхий сайд хянах юм байна. Д.Цэцэг















Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ