Б.Баттөмөр Британид ажлын айлчлал хийв

img

ИБУИНВУ-ын Хатан хааны Татвар, гаалийн албаны дарга Лэйсли Стреэйтийн урилгаар Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, Татварын удирдлага хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Эрдэнэбаатар нар тус улсад албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Үндэсний татварын албаны даргын албан ёсны айлчлалын үеээр Их Британийн Хатан хааны татвар хариуцсан удирдлага Дэв Хартнэт хүлээн авч, ажил хэргийн уулзалтуудыг зохион байгуулав. Хоёр улсын татварын албадын удирдлагуудын албан ёсны уулзалтын хүрээнд харилцан мэдээлэл солилцсоноос гадна, Монгол Улсын татварын албаны дарга Б.Баттөмөрийн тавьсан ажил хэрэгч саналуудад Британийн тал дэмжсэн хариулт өглөө. Тухайлбал, Үндэсний татварын албанд хэрэгжүүлж эхэлсэн цахим татварын хөтөлбөрүүд болон боловсон хүчний сургалтын чиглэлээр  хамтарч ажиллахаар Монголын талаас тавьсан саналд Британийн татварын асуудал хариуцсан албаны дарга бүрэн дэмжихээ илэрхийллээ. Олон улсын татварын асуудлаархи мэдээллээ харилцан солилцож, ялангуяа давхар татварын гэрээний онцлог, нөхцөл байдлын талаар харилцан шинэ мэдээллээ солилцож, цаашид хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн хоёр улсын татварын албадын удирдлагууд Татварын эрсдэлийн менежмэнтийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцан ажиллахаар боллоо. Их Британид хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монголын татварын албаны дарга Б.Баттөмөр тус улсын татварын албаны удирдлагуудыг Монгол Улсад айлчлахыг урив. Хатан хааны татварын албаныхан Монголын татварын албаны урилгаар ажлын айлчлал хийхдээ баяртай байх болно гээд, сайхан Монгол оронд дахин уулзахын ерөөл дэвшүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

battemer:
mundagaa, ailchlal hiilee geed eeriigee surtalchilaad. angliar ganch eguulber holbodog um bolob uu.
2013-06-11
Лантуу:
Баттөмөр өө? Чамайг Төрийн Албаны Зөвлөл хууль зөрчин томилогдсон гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн. Зарим хүмүүс чамайг ЗГ-н ХЭГ-н тэргүүн дэд дарга Солонго авгайн ойрын хамаатан садан гэлцдэг юм билээ.Тэгэхээр чамд энэ гоёмсог хувцасыг өмсөх ёс суртахууны эрх байна уу ? Та чинь хууль бусаар томилогдсон нэгэн шүү дээ.ха ха ха кккккк?
2012-04-30
ene balai nuhruu ubs tuldaa l
2011-10-31
TATWARIINHAAN GEJ ZARIM NEG N URUWDULTEI YUMNUUD BAIJIL BDIIN HARAHAAR INEED HUREED
2011-10-31