Төрийн музей даваа гаригт иргэдийг хүлээж авахгүй

img

Төрийн ордон өнгөрсөн наймдугаар сарын 30-наас эхлэн иргэдэд нээлттэй болсон. Төрийн ордныхоо босгоор алхаж, Их эзэн хааныхаа хөшөөнд сүслэж, Монгол төрийн түүхэн уламжлал бахархлын бэлгэ тэмдэг болсон үзмэрүүдтэй танилцаж, 9 хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх хүсэлтэй  эрмэлзэлтэй иргэд олон байна. Төрийн түүхийн музей нь даваа гаригт, мөн гадаадын төрийн тэргүүний айлчлал зэрэг хүндэтгэлийн арга хэмжээтэй өдөр иргэд хүлээж авдаггүй бөгөөд бусад бүх өдрүүдэд 10.00-16.00 цагт олон нийтэд нээлттэй ажиллаж, 13.00-14.00 цагт цайны завсарлагатай байдаг. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ