Тархины мэс заслын эмчилгээг дурангийн аргаар анх удаа хийлээ
Шастины нэрэмжит III эмнэлэг Германы “BE Brown” тоног төхөөрөмжийн тусламжтайгаар өнчин тархины хавдарын мэс заслыг дурангийн аргаар хийлээ. Урьд өмнө нь ийм төрлийн мэс заслыг тархины дээд талд зүсч нээлттэй аргаар, эсвэл хамрын хөндийгөөр хийдэг байсан бол өнөөдрөөс эхлээд дурангийн аргыг ашиглан хамрын хөндийгөөр хийх боломжтой болж байгаа аж.Дурангийн мэс заслыг АНУ-д 50 мянган ам.доллараар хийдэг бол манай улс үнэ төлбөргүйгээр анхны мэс заслыг 74 настай эрэгтэйд хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ