Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Брюсселийн чуулганд оролцов

img

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Бельгийн Вант улсын Брюссель хотод болсон Афганистан дахь аюулгүй байдлыг дэмжих Олон улсын цэргийн хүчинд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын дээд хэмжээний чуулганд оролцлоо. Энэ удаагийн чуулганаар Батлан хамгаалахын сайд нар Афганистан дахь аюулгүй байдлыг дэмжих Олон улсын цэргийн хүчний аюулгүй байдлыг хангаж байгаа үүрэг, хариуцлагыг дэс дараатайгаар Афганистаны аюулгүй байдлыг хангах хүчний мэдэлд шилжүүлэх, эвслийн цэргийн хүчнийг 2014 оноос эхлэн Афганистанаас гаргах ажлыг төлөвлөх, 2015 оноос Афганистанд хэрхэн дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Сайд нар энэ ажиллагаанд зарцуулж байгаа төсвийг нэмэгдүүлэх, хамтын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж, хүчин чармайлтын давхардлыг арилгах шаардлагатай байгааг цохон тэмдэглэж байлаа. 2014 оноос хойш Афганистан дахь Олон улсын цэргийн ажиллагаа “Сурга, зөвлө, тусла” гэсэн уриатай болж, терроризмын эсрэг ажиллагаанаас бусад үүргийг гүйцэтгэхгүй болох юм. Чуулганы үеэр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, элчин сайд ноён А.Вершбау, Афганистан дахь аюулгүй байдлыг хангах Олон улсын цэргийн хүчний болон АНУ-ын Цэргийн хүчний командлагч, генерал Ж.Аллен, Польш улсын Батлан хамгаалахын сайд ноён Т.Сиемониак нартай  уулзаж  харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил болон Зэвсэгт хүчний шинэчлэлийн асуудлаар санал солилцов. Мөн чуулганы дараа Афганистан дахь аюулгүй байдлыг дэмжих Олон улсын цэргийн хүчний “Умард” хариуцлагын бүсэд цэрэг илгээсэн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын чуулган болж,  тус хариуцлагын бүсийн Цэргийн хүчний командлагч, бригадын генерал Фейппер, иргэний асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Зюгбек нарын цагийн байдлын тухай итгэлийг сонсон санаа бодлоо солилцож, чуулганы хуралдааны үр дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргалаа. Түүнээс гадна “Монгол Улс, Чех улсын БХЯ хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Чех улсын Батлан хамгаалахын дэд сайд В.Пицек, Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр нар гарын үсэг зурсан юм. Д.Дүүриймаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Лу.Болдын алдааг засах хэрэгтэй. Лу.Болд монгол цэргийн амь насаар Германчуудаас өөртөө ашиг харж л тийш нь монгол хөвгүүдийг илгээсэн.
2012-10-14
OT:
ENE NEG YUM YAMAR BOLOVSROLTOI YUM BOLOO MUU NYYRSNII NAIMAACHIN. IIM L NAIMAACHINGUUD TURIIN SAID HIIDEG BOLCHOOD BAIGAAN
2012-10-12
irgen:
hoorhii NATOgiihan dahin nemj mongol cerguudiin toog Afgand nem gej tushaasan baih!!! Nemj bolohgui shuu saidaa, bolj ogwol 13oni suul gehed buh cergee amid mend eh orondoo tatahin toloo zutgeerei
2012-10-12