
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, импортлогчид, архи пиво үйлдвэрлэгчид, импортлогчид, шүүс үйлдвэрлэгч нарын төлөөлөлтэй ээлж дараалан уулзаж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг дагаж мөрдөж ажилла гэдэг шаардлагыг тавьж тодорхой хугацааны дараа зөрчлөө арилгахыг үүрэгдэж байгаа.
Энэ удаа тус газар нь архи пиво импортлогч нартай уулзалт зохион байгуулж бүтээгдэхүүнээ зарахын тулд бэлэг дагалдуулдаг байдал, архи пиво зарах зөвшөөрөл байдаггүй үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээ зарахгүй байх, хууль зөрчихгүй байхыг анхаарууллаа. Харин энэ уулзалтын дараа тус компаниуд хууль зөрчвөл архи пиво импортлох эрхийг нь цуцлах арга хэмжээ авна гэдгээ хатуу анхаарууллаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ