Хоёр шатахуун түгээх станцыг татан буулгана

img

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан А/582 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шингэрүүлсэн хий, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, худалдан борлуулах цэгүүдэд холбогдох албаныхан шалгалт хийжээ.Шалгалтыг есдүгээр сарын 24-нөөс аравдугаар дугаар сарын 04-ний хооронд болсон байна. Шалгалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 181 ШТС-аас 51-ийг хамруулжээ. Нийт найман аж ахуйн нэгжийн 51 ШТС-ын барилга байгууламжаас 22 ШТС-ын барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэж өгөлгүйгээр 1-11 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Энэ нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь “Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэснийг, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1 “Зориулалтын бус барилга байгууламжид, мөн улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжид газрын тосны бүтээгдэхүүн хадгалахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. “Шунхлай” ХХК-ийн ШТС-21-ийн барилга байгууламж 14 дүгээр дунд сургуулийн эдэлбэр газартай залгаж баригдсан нь шингэн түлш хадгалах газар доорхи сантай ШТС-аас сургалт хүмүүжлийн барилга байгууламж, дэлбэр газрын хил буюу орон сууц олон нийтийн барилга байгууламжийн хана хүртэл 50 метрээс багагүй зайтай байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байсан байна. Улмаар “Сод Монгол” компанийн хоёр ШТС-д газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж байгаа “Сод Монгол” компанийн хоёр ШТС-ыг татан буулгах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар болжээ. Барилга байгууламжаа байнгын ашиглалтад өгөлгүйгээр ашиглалтын үйл ажиллагаа явуулж Барилгын тухай хууль зөрчсөн, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй Байгаль орчинд нөлөөлөлх байдлын үнэлгээний тухай хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг ажлын 21 хоногт багтааж зөрчлүүдийг арилгуулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагад үүрэг болголоо. Заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй ШТС-ын үйл ажиллагааг зогсоох, ус, дулаан, цахилгаанаар хангахгүй юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene zuv surguuli emneleg tsetserleg olon hunii oir baidag bugdiig buulgah heregtei erh medelt humuus urshgaar hamaagui bairsan shuu
2012-10-14
taxpayer:
Zurchiltei yum bol buulgalgui yahav. Gehdee ene juram bigded n adilhan uilchlene gj naidaj bn Bataa darga JUST OIL kolonk huuli zurchij baival bas l buulgah uu esvel ah duu nar geed urshuuh uu
2012-10-14
sain bn TOR gej iim l bh heregtei sh dee ajiliin amjilt hvsie
2012-10-14
Xt:
Bi man iin haryat hvn ardchilsan namd yamar shugamaar elseh. Ve?? Zovlooch. Vneheeer shudraga. Bn demjij. Bn amia hoohoilood 2 nvvr gargaad talhniihaa mongiig zulgaagaad yvaad. Bsan bishee niigmiin shine salhi vneheeer vnertej. Ehelleee Ard tvmen ayulgvi baidlaa dahin hamgaaalah. Tsag. Irsen. Bn amjilt eronhiilogch bolon altanhuyagiin zasgiin gasar Bolon hotiin zahiragch. Bat vvld dahin dahin bayrlasnaaa ilerhiile Vine
2012-10-13
oron suutsnii oir baigaa stantsuudiig buulgah heregtei
2012-10-13
demjij bainaa.amjilt .heregjuuleh n chuhal.avligald avtavda
2012-10-13
AN -d orohgui bol bolohgui ni dee
2012-10-13
монгол:
ДЭМЖИЖ БАЙНА
2012-10-13
oron suuts busad obektudaas 500 metr ees hol baih yostoi baital ail tsetserleg surguuliin hajuud n l baij baidiishdee. bugdiin nuraah heregtei muusain shulaachid ard yumniig olon jil daramtallaa sh dee.
2012-10-12
Ene Anandbazar gej hvn hog odoo bolson shvv dee zavan yanhan
2012-10-12
tugeeguur:
ene harin doriun shiidver baina gehdee sugarch uldeehgui baihyg l husmeer baina shuu ayultai tugeeguuruud zunduu olon baigaa
2012-10-12
hh:
ahiad ch zarimiig ni buulgah heregtei
2012-10-12
TORIN ALBAN HAAGCH:
ENE MUU TURIN ALBAN HAAGCHID ARD TVMNI TATVARAAR TSALINJINJ BJ AJIL DEEREE IH ZANTAIG YANA HUN SURTALTANGUUD IG BUGDIN HALAH HEREGTEI
2012-10-12
ene jilees manai ulsiin toriin baiguullaguud ovoo shiruun doriun yum hiij baih chini. taalagdaj baina. Ene ercheeree 4n jil yavahad manai ulsad neleed yum oorchlogdson baih ni haragdaj baina
2012-10-12
ok:
zuitei, demjij bnoo uul guaig, ene chigeeree l zutgej ajillaarai uvgun mini
2012-10-12