
Аль-Кайдагийн одоогийн удирдагч Айман ал-Завахиригийн Осама Бин Ладены амьдралын талаар дэлгэрэнгүй ярьсан бичлэг лалын сайтад хоёр сарын өмнө тавигдсан байна. Түүний хэлснээр нэгэн цагт "Лалын Ахан Дүүс"бүлгийн гишүүн байсан Бин Ладены өрөөсөн нүд хараагүй байжээ. Америкчуудын номер нэг дайсан гэгдэж байсан Осама 2011 оны тавдугаар сард Нэгдсэн Улсын тусгай хүчнийхний гарт амиа алдсан юм.
Завахиригийн хэлснээр Сауд гаралтай Осама залуу байхдаа осолд орсны улмаас баруун нүд нь сохорсон байна. Тэрээр 1980-аад онд ЗХУ-ын эсрэг тэмцсэнийхээ төлөө"Лалын Ахан Дүүс" бүлгийн Саудын Араб дахь салбараас хөөгджээ. Завахиригийн хэлснээр Осама Пешавар хот дахь жихадистуудад мөнгө хүргэж өгөхөөр Пакистан руу явсан бөгөөд "Лалын Ахан Дүүс"-ийн тушаалыг биелүүлэхээс татгалзаж, улмаар зэвсэгт тэмцэлд нэгдсэн байна.
Э.Сонгино
СЭТГЭГДЭЛ БИЧИХ