
Манай жүдочид энэ сарын 11-13-нд Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Дабид хотноо IJF гран-при тэмцээнд оролцож байна. Тэмцээний хоёрдахь өдрийн байдлаар Монголын баг тамирчид дөрвөн медалийг гартаа оруулаад байгаа бөгөөд өчигдөр 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг нар хүрэл медаль зүүсэн бол өнөөдөр Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нар медалийн болзол хангаж, хагас шигшээ барилдаанд зодоглох эрхээ авлаа. Тус тэмцээнд оролцож буй бүрэлдэхүүнд Ази тивийн аварга Г.Болдбаатар, Дэлхийн цомын медальт Б.Бат-Эрдэнэ, Д.Сумьяа, Б.Хишигбаяр болон өсөх ирээдүйтэй залуу жүдочид зонхилон багтсан байна. Маргааш эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Амбасэлмаа барилдах бол бусад бүх жүдочид маань жин тус бүртээ V байрт шалгарчээ.
Тамирчид Шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Одын удирдлага дор тэмцээнд оролцож байгаа юм.
М.Хатанбүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ