Зарим нутгаар цасан шуурга шуурна

img

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 1-3 хэм хүйтэн байна. Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, Алтайн уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав нутгаар 0-5 градус хүйтэн, Говийн бүс нутгаар нутгаар 5-10 хэм дулаан , бусад нутгаар 1 хэм  дулаанаас 4 хэм  хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ