"Эвлрүүлэн зуучлах" өдөрлөг болно

img

“Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”-ыг таниулах өдөрлөг өнөөдөр болно. Энэхүү өдөрлөгийг Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн шүүх, Жайка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль Зүйн үндэсний хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгуулж байгаа юм. Уг өдөрлөгт  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Японы элчин сайдын  дэд тэргүүн Хаяаши Шиничиро, Япон улсын Чуюкогийн Их сургуулийн хуулийн  профессор, багш Инаба Казүто нар болон албаны бусад хүмүүс оролцоно. Сүхбаатарын талбайд болох энэ өдөрлөгийн үеэр эвлэрүүлэн зуучлагч, хуульч, өмгөөлөгч нар мэдээлэл хийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар иргэдэд анхан шатны ойлголт өгч, энэ ажиллагаагаар маргаанаа  шийдвэрлүүлсэн  иргэдийн  санал сэтгэгдлийг сонсох юм байна. Мөн уг арга хэмжээний хүрээнд  иргэдэд үнэ төлбөргүйгээр эрх зүйн зөвлөлгөө  өгөх юм байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ