
Сирийн иргэний агаарын Москвагаас Дамаскыг зорьсон онгоцыг Анкарад албадан буулгасан билээ. Энэ явдал нь Сири, Турк улсын хүйтрээд буй харилцааг улам ээдрээтэй болгосон юм. “Түркийн эрх баригчдын буруу бодлого дайн дэгдээхэд хүргэж мэднэ. Тус улс дайн дэгдээх гээгүй гэх нь тийм чухал биш. Юу гэвэл дайныг улс төрийн бодлогын үргэлжлэл хэмээн үзэх нь дайн дэгдээх замаар хийсэн анхны алхам болдог” гэж «Миллиет» сонины тоймч Кадри Гюрсель энэ талаар бичжээ.
Харин үнэн чанартаа Анкара Сирийн засгийн газрын эсрэг дайн хийж байна. Дайн одоогоор албан ёсоор зарлаагүй гэж зарим тоймч үзэж байна. Сум хил давж байна. Иргэний нисэх онгоцонд хил хаагдлаа. Зөөлнөөр хэлвэл байдал түгшүүртэй байна. Цаашдаа яах бол?
Ойрхи Дорнодын стратегийн судлалын төвийн Сирийн талаархи шинжээч Ойтун Орхан «Оросын дуу хоолой» радиод санал бодлоо илэрхийлэн хэлэхдээ «Эдүгээ Түрк, Сири улсууд бүрэн хэмжээт дайн хийж байна гэж хэлж болохгүй. Эдгээр хоёр орны хооронд хязгаарлагдмал зэвсэгт мөргөлдөөн гарсан. Түрк улс дайн дэгдээхийг огт сонирхохгүй байна. Нөгөө талаас Дамаск ч дайн дэгдээх гээгүй. Миний бодоход Түркийг өдөөн хатгахыг Сири оролдохгүй байна.Тэр ч байтугай өнгөрсөн долоо хоногт Башар Асад Сири-Түркийн хилд 10-аас илүү км ойртохыг цэргийн нисэх онгоцууддаа хориглов. Миний бодоход талууд дайн дэгдээхгүй боловч хилийн байдал түгшүүртэй хэвээр байх болно» гэв.
ХХ1 зууны хүрээлэнгийн Ойрхи Дорнод, Африкийн судлалын төвийн Ойрхи Дорнодын талаархи шинжээч Сибель Калемдароглу өөр саналтай байна. Эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын Сирийн талаархи бодлого өөрчлөгдөхгүй гэж тэрээр үзэж байна.
«Шударга ёс, хөгжлийн намаас Түрк Сирийн хооронд завсрын бүс байгуулахад их хүчин чармайлт гаргаж байна. Гэвч энэ саналы нь гадаадаас бүрэн дэмжихгүй байна. Жишээ нь НАТО Турк улсад энэ талаар дэмжлэг үзүүлэхгүй байна. Харин тус нам завсрын бүсийг байгуулахыг оролдсоор байна.Энэ нь Ойрхи Дорнод намын гадаад бодлогод чухал байр эзлэж байгаатай холбоотой. Түүнээс гадна Шудрага ёс, хөгжлийн нам «арабын хавар» гэгчтэй холбоотой боломжийг алдсан.
Одоо Сирид алдснаа нөхөх гэж байна. Гэвч одоогоор Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал олон улсын ба улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн асуудлуудыг үүсгэх уршигтай боллоо. Сирийн нутаг дэвсгэрт курдын шинэ шинэ байгууллага бий болсон. Шудрага ёс, хөгжлийн намаас сирийн хямралын асуудлаар байр сууриа өөрчлөхгүй байгаа нь ойрын үед Түркэд ноцтой асуудлууд тулгарах хор холбогдолтой болж мэднэ» гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ