
Энэ оны аравдугаар сарын 10-ны байдлаар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдвэл зохих 16-аас дээш насны иргэний 96,4 хувь буюу 1995569 иргэн шинэчилсэн бүртгэлдээ хамрагджээ. Иргэний бүртгэлийн газар иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилсан цахим үнэмлэх хэвлэх ажлыг энэ оны долдугаар сараас эхлүүлсэн бөгөөд энэ сарын 10-ны өдрийн байдлаар 1789640 үнэмлэх буюу 96.9 хувийг хэвлэн төв орон нутагт хүргүүлээд байгаа юм байна.
Хүргэгдсэн цахим үнэмлэхэс өнөөдрийн байдлаар 1360559 цахим үнэмлэх буюу 76 хувь нь иргэдийн гарт олгогджээ.
Цахим үнэмлэхийг иргэдэд олгох ажлыг шуурхай зохион байгуулах ажлын хүрээнд төв орон нутгийн сум хорооны улсын бүртгэгчид амралтын өдөр буюу бямба григт ажиллаж иргэдэд цахим үнэмлэх олгож байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ