
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын урьдчилсан шатны Англи–Сан Мариногийн тоглолт өчигдөр болж өнгөрлөө. Энэ тоглолтод гурван арслангуудын шигшээ илт давуу байснаар 5:0-ийн харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Английн багийн ахлагч Стивен Жеррард оролцох боломжгүй болсон тул Рой Хожсон энэхүү тоглолтод Уэйн Рүүниг багийн ахлагчаар тоглуулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл багийн ахлагчийн туузыг зүүсэн Уэйн Рүүни амжилттай тоглолт үзүүлж 2 гоол Сан Мариногийн хаалганд оруулжээ. Мөн Дэнний Уэлбек 38, 71 дэх минутад, Окслэйд Чемберлэн 77 дахь минутад тус тус гоолдсон байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ