"Хүндэт тэмдэг"-ээр шагнав

img

Монголын шүүхийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн ахлах зөвлөх Ока Хидео, уг төслийн богино хугацааны мэргэжилтэн, Япон дахь зөвлөх багийн ахлагч, профессор Инаба Казуто нарыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ. "Хүндэт тэмдэг"-ээр шагнах тухай 57 дугаар захирамжийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Ц.Зоригт гаргаж, шагналыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийг дарга Н.Ганбаяр өчигдөр гардуулж өгчээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ