Иргэдийг жил бүр хоёр мод тарихыг уриаллаа

img

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр МУИС-ийн харъяа Экологийн боловсролын төвд болсон “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” арга хэмжээнд оролцож, мод тарилаа. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэл болон бүх аймаг, сумдын байгууллага, иргэд мод тарьдаг билээ. Уг “Мод тарих үндэсний өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байдаг. Тиймээс өнөөдөр энэхүү улс орон даяар болох үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон МУИС-ийн Байгаль эх лицей ахлах сургуулийн сурагчид, Сүхбаатар дүүргийн иргэд оролцож, гацуур, шар хуаи, тэхийн шээг зэрэг модны 400 гаруй суулгацыг Экологийн боловсролын төвийн хашаанд тарьсан юм. УИХ-ын дарга З.Энхболд уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Сүүлийн үед хот суурин газарт иргэд олноор шилжин суурьшиж, хотын агаарын болон хөрсний бохирдлыг нэмэгдүүлж энэ нь иргэдийн амьдрах орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Бид цэвэр цэмцгэр, эрүүл агаартай аюулгүй орчинд ажиллаж амьдарч, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулах ёстой. Бидэнд агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, төгөл юм. Өнөөдөр би нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр агаартай хот болгохын төлөө мод тарьж байгаадаа баяртай байна. Хүн бүр хавар намар хоёрт нэг нэг удаа мод тарих хэрэгтэй. Та бүхэн өөрсдийн ойр дотно хүмүүс болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, иргэн бүр эрүүл цэвэр агаараар амьсгалахын жил бүр хоёр мод тарьж байхыг уриалж байна. Өвөг дээдэс маань “Нэг мод тарьвал мянган маани уншсантай адил” гэж хэлдэг. Өнөөдөр бид мод тарьж нас нэмэх буян үйлдэж байна хэмээв. Мөн уг арга хэмжээний үеэр дүүрэгтээ мод тарих үйлсээрээ тэргүүлсэн иргэн н.Түдэвдорж, “Агро сургалт хоршоо”-ны хамт олонд шагнал гардуулж, урамшуулсан юм. Иргэн н.Түдэвдорж 300 гаруй мод тарьсан бол Агро сургалт хоршоо нь есөн гишүүнтэй бөгөөд 1992 оноос эхлэн иргэдэд мод бут тарих, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах арга ухааныг зааж сургаж иржээ.  Ингээд Байгаль эх лицей ахлах сургуулийн багш нарын зааварчилгаар мод тарих ажил эхэлсэн. Модыг тарихдаа суулгацыг тарихын өмнө 40-50см диаметртэй, 35-40 см гүн нүх ухаж, тогоо бэлтгэнэ. Суулгацаа нүхний голд 2-4 хүрз хар шороо хийж, модлог иш, үндэсний системийг ил грагалгүй, нугалалгүйгээр жигд тараагаад үндсийг далд ортол нь шороо хийнэ. Суулгасны дараа хөрсийг сайтар нягтруулж, гишгэж, услах хэрэгтэй хэмээх зааврын дагуу эхний моддыг УИХ-ын дарга З.Энхболд тарив. Түүнчлэн УИХ-ын дарга Экологийн боловсролын төв, Байгаль эх лицей сургуультай танилцав. Дашрамд сонирхуулахад, Мод тарих өдрийг анх 1900-аад оны үед АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 32 оронд хэрэгжээд байна. Монгол улсын хувьд өмнө нь жилд дунджаар 500 гаруй мянган мод, бут, сөөг тарьдаг байсан бол одоо зөвхөн улсын төсвөөс хөрөнгө гаргаж жилдээ хоёр сая орчим мод тарьж байгаа гэсэн тоог Ойн газраас гаргажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Harin, tiim ee, Teneg Elbegee, udruu zuv songosongyi dee. Bod iim hyitend tariad urgah yum uu???
2012-10-14
Монголчуудаа,модоо тарь,тарь,бас дахин тарь.Би өнөөдөр УБаас хөөгдөөд явлаа.Ленин багш нь...
2012-10-14
Яаг ,үнэн.Чамтай санал нэг байна.
2012-10-14
хүйтны өвчин, даарахыг үздэггүй.
2012-10-14
Би мод таримаар байна. Гэвч ямар орой, хүйтэн үед тарьдаг юм бэ? жаахан эрт 9 сард тарьж болдоггүй юм уу? Би мүйтны өвчтэй...
2012-10-14
хүйтны өвчин, даарахыг үздэггүй.
bi:
Ene maani unshuulah uneheer hyamdhan yumaa. 1000 maani chin neg mod tarisantai tentsej bn. Ene huuramch shashnaas saliya. Modoo l olon tarij baiya KKK
2012-10-13
Яаг ,үнэн.Чамтай санал нэг байна.
tanil:
demjij baina
2012-10-13
urnaa:
demjij baina. Urgasan urgaagui tariad uz
2012-10-13
Toogii:
Demjij baina
2012-10-13
erke:
demjie
2012-10-13
fanda:
Manaih huuraishil ihtei uchir mod urgahdaa udaan baidag
2012-10-13
ta:
Modnoos gadna khunsnii nogoogoo tarih ni zuitei
2012-10-13
otgoo:
Ger horoolliin ail bur hashaandaa mod tarih heregtei
2012-10-13
haha:
Uvliin oirtoj utaa uniar ehelj baina. Yaj buuruulah ve
2012-10-13
er:
UB hotod agaariin bohirdliig buuruulahad ur duntei ajil bolno
2012-10-13
hhh:
tsetserlegt hureelen barihiig demjie.
2012-10-13
bayar:
huiterch baina.Mod tarih ur duntei yu
2012-10-13
bid:
Manaid tsetserlegt hureelen barih gazar baina uu. UB hotiin 4 zugt 4 tsetserlegt hureelen barih heregtei
2012-10-13
anhaa:
Manaih tsetserlegt hureelenguudiig olnoor barij baiguulah heregtei
2012-10-13
112:
Mash sain baina
2012-10-13
buya:
Buren demjij baina
2012-10-13
ah:
demjij baina
2012-10-13
darkhan:
Mod tari, bas dahin tari
2012-10-13
Монголчуудаа,модоо тарь,тарь,бас дахин тарь.Би өнөөдөр УБаас хөөгдөөд явлаа.Ленин багш нь...
arvin:
sain archilah heretei
2012-10-13
113:
Odoo tarisan mod urgah ni her bol. Gehdee demjij baina
2012-10-13
Harin, tiim ee, Teneg Elbegee, udruu zuv songosongyi dee. Bod iim hyitend tariad urgah yum uu???
11:
Dahiad olon mod tair boltugai
2012-10-13
erhem:
shinechleliin zasgiin gazriin shine alkham
2012-10-13
enhee:
Enkhbold dargiig demjij baina
2012-10-13
ganaa:
Mash zuv alham
2012-10-13
dari:
Bi 2 baitugai 200 mod tarimaar baina. Gazar zaaj ugnu uu. Daraa ni tarisan modiig maani archlah gazar baiguulj ugnu uu. Bas mod tarisan gazriig mini hen negen darga avaad baishin barihgui gesen batalgaa ugnu uu. Mun mod tarisan gazar dor enjineeriin shugam suljee barina gej hursiig ni huulj modiig mini sugalj hayahgui gesen batalgaa ugnu uu.
2012-10-13
bi:
Khaanaas suulgats avch boloh ve
2012-10-13
ha:
tarisan mod n urgadag bol odiid he he shou hiihee boliochee urgadag bol saihan l yum
2012-10-13
TARIH ZUV:
ODOO TARIHAAR HAVAR ERT URAGDAGYUMAA TARIAD HULDUUCHIHDIG TEGEED HAVAR ERT SAIN URAGDAG YUMSHUUDEE MOD TARIARAI
2012-10-13
e:
demjij baina
2012-10-13
ubul bolohoor taridag ni yamr ychirtai be?delhiin olon orond odoo zarim gazar ni halyyn ,zarim gazart ni namar bolj bn.manaid bol ubul ehelj bn ?
2012-10-13
TARIH ZUV:
ODOO TARIHAAR HAVAR ERT URAGDAGYUMAA TARIAD HULDUUCHIHDIG TEGEED HAVAR ERT SAIN URAGDAG YUMSHUUDEE MOD TARIARAI
mod tarij bgaad bayar hurgie .mash zub.gol ni dara ani hariytsah ezen bh estoi.suuld ni hatad urchiigeed enzengui hayagdaj mungu talaar yrsdag bizdee?
2012-10-13
ХААНААС СУУЛГАЦ АВЧ БОЛОХЫГ БИЧЭЭЧЭЭ
2012-10-13
Radnaa:
Bi 2 baitugai 200 mod tarimaar baina. Gazar zaaj ugnu uu. Daraa ni tarisan modiig maani archlah gazar baiguulj ugnu uu. Bas mod tarisan gazriig mini hen negen darga avaad baishin barihgui gesen batalgaa ugnu uu. Mun mod tarisan gazar dor enjineeriin shugam suljee barina gej hursiig ni huulj modiig mini sugalj hayahgui gesen batalgaa ugnu uu. Enkhbold dargiin maani tarisan modond end durdsan asuudaluud uchrahgui uuruus n 9 dahin undur mod urgah boltugai
2012-10-13