УИХ-ын гишүүдийн туслахууд сургалтад хамрагдав

img

УИХ-ын Тамгын газар, АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнтэй хамтран “УИХ-ын гишүүний туслахууд, Нийслэлээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бие төлөөлөгч-туслахуудад зориулсан сургалт”-ыг өчигдөр Төрийн ордноо зохион байгуулжээ. Уг арга хэмжээг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, боловсон хүчний хэлтсийн дарга Л.Пүрэвжав нээж хэлсэн үгэндээ, УИХ-ын үйл ажиллагааг чадавхжуулах, сайжруулахад гишүүдийн туслахууд ихээхэн үүрэгтэй байдаг. Монгол Улсын парламент дөрвөн жил тутам шинээр бүрдэж, тэр хэрээр туслах, бие төлөөлөгчид шинэчлэгдэж байдаг учраас УИХ-ын Тамгын газрын зүгээс нягт хамтран ажиллахыг эрмэлздэг. УИХ-ын чадавхийг бэхжүүлэх үүднээс УИХ-ын Тамгын газар, АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнтэй хамтран 10 гаруй жил олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье гэв. АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Р.Бежар туслахуудын ажлыг хөнгөвчлөх, тус дэм болох үүднээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буйгаа хэлээд өөрөө ч АНУ-ын Конгресс, мужийн хууль тогтоох байгууллагуудад ийм ажил хийж байсан туршлагатай гэдгээ онцоллоо. Мөн тус хүрээлэн нь дэлхийн 60 гаруй оронд ардчилсан тогтолцоог төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улсын тухайд улс төрийн намууд, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, УИХ-ын чадавхийг бэхжүүлэхэд голлон ажиллаж ирснээ тэмдэглэж, хүрээлэнгийнхээ талаар товч танилцуулга хийсэн юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ed yag surj hrgdaach
2012-10-14
ganaa:
ur buteeltei surgalt mun uu
2012-10-13
bi:
blok
2012-10-13