
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын есдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” тогтоол баталсан. ИТХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хийх ажил, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах болон хяналт тавих байгууллага, албан тушаалтныг тодорхой байдлаар тусгажээ.
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон баримт бичгийг батлуулах хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохгүй байхыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгох юм байна. Барилга барихтай холбоотой бүрдүүлдэг баримт бичиг, зөвшөөрөл, учирдаг хүнд суртлыг арилгах арга хэмжээний санал, “Нийслэл Улаанбаатар хотын газар олголт, барилгажилт хот байгуулалтын нийтлэг журам” боловсруулж ирэх сарын 1-ний дотор танилцуулахыг Ажлын хэсэгт даалгахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ