В.А.Моцартын үдэш болно

img

Дуурь бүжгийн эрдмийн театр өнөөдөр "Моцарт Германы хөгжмийн зохиолчидтой уулзсан нь" нэртэй тоглолт болох гэж байна. Тус театрын уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг Германы Дортмунд хотын "Амедиус" цөөхүүл найрал хөгжмийн удирдаач Феликс Рейманн энэхүү тоглолтыг монгол үзэгчдэд толилуулахаар гурван хөгжимчинтэй иржээ. Энэ үдэш монгол, герман хөгжимчид, дуучид Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцарт болон Германы суут нэрт хөгжмийн зохиолч Й.С.Бах, Р.Вагнер зэрэг уран бүтээлчдийн cop болсон хөгжим, дуурийн аринуудаас сонсгох юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ