Ажлын хэсгүүд хуралдана

img

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Б” танхимд хуралдана.

Харин  Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралд Парламентын ордны барилгын асуудлаарх Ажлын хэсгийн мэдээлэл сонсох 15.00 цагаас “В” танхимд болно.

Түүнчлэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн болон дагалдах бусад төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд болох тов гарчээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ