Иргэний үнэмлэх дахин олгоход 15000 төгрөг төлнө

img

Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өөрчлөлт орууллаа. Ингэснээр цахим үнэмлэхээ дахин авч байгаа болон 2013 оноос хойш авах иргэд 15000 төгрөгийн хураамж төлнө.

УИХ болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны сонгуулиас өмнө иргэдийг цахим үнэмлэхтэй болгохоор Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хууль, Үйлчилгээний хөлснөөс чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол гарснаар үйлчилгээний хөлснөөс иргэдийг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл нэг удаа чөлөөлсөн юм. Үнэмлэх олгогдож эхэлж буй энэ үед иргэд хаяж үрэгдүүлсэн тохиолдол гарч байна. Ийм хүмүүст орон нутгийн сонгуулиас өмнө цахим үнэмлэхийг нь дахин олгох шаардлагатай болсон бөгөөд дахин олгох болон дээрх хугацаанаас хойш үнэмлэх олгохдоо иргэдээс үйлчилгээний хөлс авах юм.

Цахим үнэмлэхний бэлдцийг Францын “Жемалто” компанийн Финлянд улс дахь  салбарт  үйлдвэрлэн нийлүүлж байгаа бөгөөд нэг ширхэг бэлдцийн үнэ 9800 төгрөг, бичиг хэрэг, цалин, тоног төхөөрөмж, түгээлтийн болон бусад зардал 5200 төгрөгийг нэмж нийтдээ 15 мянган төгрөг болно гэсэн тооцоог хийжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Кэнжи:
Цэцэгжаргалаа, Төрсөн өдрийн мэнд! :))
2012-11-29
to:
зургаа сольмоор байна. би иргэний цахим үнэмлэх дээрх зураг шигээ царай муутай биш. фэйсвүүк дээрх шигээ царайлаг бишээ гэж
2012-10-15
hh:
ter zurgiig irgenii unemleh deer garna gej zurag avch baigaa pizdakuud ni heleegui biz dee muu har horoonii aluud
2012-10-15
qwe:
Цахим үнэмлэх дахиад авахдаа зургаа шинээр авхуулж болох уу
2012-10-15
Харин тийм шүү. Иргэний үнэмлэх дээр тавигдах зургийг гэрэл, сүүдрийг нь, фокусыг нь тохируулаад аятайхан авчихаж болноо доо. Бас дээр нь бичигдэх мэдээллүүд үг үсгийн алдаагүй байх ёстой. Гэтэл тийм бишь үнэхээр хачин юм хийчихсэн байгаа юм. Би өөрөө бичиж өгсөн юм шиг, би өөрийнхөө зургийг хараар будаад өгчихсөн юм шиг л тэнэг юм урдаас ярьцгаагаад ажилтнууд нь. Ямар ч хариуцлага байхгүй.
2012-10-15
tgd dahaid nuguu aimaar garsan zuragiig ni copy past hiigeed tavichih yum bish biz dee....
2012-10-15