Феликс Баумгартнер дууны хурдыг давав

img

Феликс Баумгартнер 39,45 мянган метрийн өндөрт бүртгэгдсэн чөлөөт уналтаар  дууны хурдаас давж, цагт 1342,8 километрийн хурдтайгаар доош  унажээ. Ням гаригт Америкийн Нью-Мехико муж улсад хийсэн хэвлэлийн хурал дээр энэ тухай албан ёсоор зарлав. Тоормосны шүхрийг задлалгүйгээр чөлөөт уналт 4 минут 20 секунд үргэлжилсэн байна. Бүх баримт сэлтийг Австрийн талд шилжүүлж,  ингэсний дараа эцсийн дүнг гарган, сертификат олгоно гэж дээд амжилтыг зохион байгуулагчид мэдэгдэж байна. Энэ нь дэлхийн гурван дээд амжилт  буюу  хамгийн өндөр цэгээс хийсэн үсрэлт, чөлөөт уналтын үргэлжилсэн хугацаа болон дууны хурдаас давж гарсан амжилтыг хэлж байгаа юм. “Нислэгийг үеэр би хэрэг дээрээ юу ч мэдрээгүй, ямар нэг дээд амжилтын тухай ч бодоогүй. Дэлхийд хэрхэн амьд эргэн очиж,  гэр бүлийнхэн, төрөл төрөгсөд, өөрийн бүсгүйг харах тухай л бодож байсан” гэж тэр хэлжээ. Тамирчин эргэлттэй уналтад золтой л орчихоогүйгээ  дурдсан байна. “Чөлөөт уналтын үеийн байдлыг хэрэг дээрээ хянах аргагүй бөгөөд эргэлттэй уналтад орж байгаагаа би нэг агшинд мэдэрсэн, гэвч их биеийг тэнцвэржүүлж чадсан” гэж тэр хэлжээ. “Ийм өндөр дэх мэдрэмжийг гипсдүүлж мэдээгүй болсон гартай зүйрлүүлж болно, юу ч мэдрэхгүй” гэж тамирчин тэмдэглэсэн байна. “Дэлхийн оргил” дээр зогсож байна гэдгээ мэдрэх нь хамгийн сайхан агшин юм” гэж тэр дурджээ. Тэр гар нийлэн ажилласан багийнхандаа, хүлээц тэвчээртэй байж, дэмжлэг үзүүлсэн гэр бүлийнхэндээ талархал илэрхийлсэн байна. Тамирчин цаашдын төлөвлөгөөний тухай ярихдаа, “өөрийн туршлагыг хойч үеийнхэнд эзэмшүүлж,  Жо Киттингер шиг дэлхийн аваргуудыг төрүүлэхийг хүсч байна” гэжээ. Маш нимгэн материалаар хийсэн бөгөөд 850 мянга шоо метр гелийн хий шахсан  Баумгартнерын давхраа мандлын бөмбөлөг  орон нутгийн цагаар өглөөний 08.30-д  хөөрч,  хүрэх ёстой өндөрт хоёр цаг орчмын дараа гарсан байна. Дүүжин бүхээгээс гарах нэлээд сэтгэл догдлуулсан бэлтгэл ажил, даралт, багаж хэрэгслийн хэмжилт, шалгалт барагцаалбал 30 минут үргэлжилжээ. Үсрэлт туйлын амжилттай  болсон байна. Тамирчны биеийн байдлыг багийн эмч онцсайн гэж үзжээ. Өмнөх  дээд амжилт 1960 онд бүртгэгдсэн юм. Тэгэхэд АНУ-ын агаарын цэргийн хүчний офицер Жозеф Киттингер  31 мянган метрийн өндрөөс үсэрсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

German:
Gaihamshig zorigtoi Awstar zaluu chamd amjilt husie
2012-10-15
gds:
Яая. Аймаар юм. Дэлхийн татах хүчнээс гарчаагүй юм байх даа.
2012-10-15
галзуурмаар юм. ингэж нээх сайхан үсэрч үзэх юмсан
2012-10-15