Дэлхийн гар угаах өдөр өнөөдөр тохиож байна

img

Өнөөдөр Дэлхийн гар угаах өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглан тэмдэглэх болсон. Энэ жилийн Дэлхийн Гар Угаах Өдөр ”Олон олон хүүхдэд 5 насных нь төрсөн өдрийг тэмдэглэхэд тусалцгаая” уриан дор болж байна. 2012 оны хувьд дэлхийн 100 гаруй оронд, 200 сая хүн, нэг сая сургууль дээр энэ өдрийг тэмдэглэх бөгөөд жил ирэх бүр энэ тоо өссөөр байна. “Дэлхийн гар угаах өдөр” бол хүмүүсийг гараа савандаж угаахыг дэмжиж, сурталчлах, ач холбогдлыг нь ойлгуулах, энэ үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдсэн компанит ажлыг зохион явуулдаг тэмдэглэлт өдөр юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ