Хилари Суонк Чеченийн Ерөнхийлөгчид өөрийг нь зуучилсан менежерүүдээ халжээ
“Сая долларын бүсгүй” киноны боксчин бүсгүйн дүрийг бүтээж, “Оскар” гардсан нэрт жүжигчин Хилари Суонк хоёр менежерээ ажлаас нь үг дуугүй халжээ.
Хоёр менежер түүнийг сарын өмнө ОХУ-ын Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыровын төрсөн өдрийн ажиллагаанд оролцохыг ятгаж, улмаар 1.5 сая ам.долларын урамшуулал жүжигчин бүсгүйд “олж” өгсөн юм.
Гэлээ ч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хууль бус аргаар мөнгө олдог хэмээн буруутгагддаг Чеченийн Ерөнхийлөгчийн төрсөн өдрийг Грозный хотын ойтой давхцуулан хийх ёслолд оролцсоныхоо төлөө Хилари Суонк хүний эрхийн байгууллагынхнаас ихээхэн шүүмжлэл хүртсэн юм.
Хилари Суонк Чеченийн Ерөнхийлөгчийг ямар хүн гэдгийг огт мэдэлгүй очиж, баярын ажиллагаанд нь оролцож, мөнгө авсандаа харамсаж буйгаа илэрхийлээд, түүнийг ятгасан хоёр менежерээ халж орхижээ. Харин урамшуулалд авсан мөнгөө сайн санааны үйлсэд хандивлана гэдгээ амласан байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ