Инфляцийг ирэх оны эцэст найман хувиас хэтрүүлэхгүй

img

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөл болох макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэжээ. Үндсэн чиглэлийн төсөлд инфляцийг 2013 оны эцэст найман хувиас хэтрүүлэхгүй байх, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлж, уян хатан тогтоох зарчмыг үргэлжлүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, банкны эрсдэлийг бууруулах, улмаар зээлийн хүү буурах нөхцөл бүрдүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийн эрх зүйн орчинг шинэчлэх, төрөөс мөнгөн хадгаламжид гаргах баталгааг хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоонд шилжүүлэх, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар Төв банкны хариуцлагыг сайжруулах зэрэг бодлого, чиглэлүүдийг тусгасан байна. Энэхүү бодогыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас дэмжжээ.   Б.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

to:
тэгэж л байдгын жил бүр. чадсангүй ээ гэдгийн жилийн эцэст бүүр дөжирчждээ
2012-10-15