Монголбанк мэдээлэл сонсгов

img

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Төрөөс  2013 онд баримтлах мөнгөний талаарх УИХ-ын тогтоолыг төслийг танилцуулсан байна. Энэхүү хуулийн төслийг гишүүд сонсч санал солилцсон аж. УИХ дахь АН өөрийн мөрийн хөтөлбөрт тусгасан гол чиглэлийн Монголбанкны мөнгөний бодлогын гол үзэл баримтлалыг тодуулсан байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат”Монгол Улсын мөнгөний бодлого хаашаа явж байгааг гишүүдэд нээлтэй сонслоо. Монгол Улс хэт уул уурхайгаас хамааралтай болсон байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ядуурал 30 хувиас буурахгүй хэвээр. Тиймээс Монголбанкны төрийн мөнгөний бодлого нээлттэй байлгах ёстой гэж үзлээ. Манай нийт иргэдийн 80 хувь нь инфляцид өртсөн байна. Харин дундаж орлоготой иргэдийн 35 хувь нь инфляцид өртжээ. Тиймээс хүчтэй дундаж давхаргыг бий болгоход Монголбанк бүх анхаарлаа хандуулна гэдгээ хэллээ” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Түүнчлэн арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах, иргэдийг Моргажийн зээлд хамруулах талаар дорвитой арга хэмжээг авах талаар саналаа солилцсон байна. Мөн иргэдийн ухаалаг үнэмлэхээр гүйлгээ, төлбөр тооцоо хийдэг байх талаар ярилцсан байна. Түүнчлэн  хүүхдийн мөнгийг 13 банк олгохоор болсон байна. Түүнчлэн ажлын байрыг нэмэгдүүлэхэд ХАА-ын салбарыг чухалчлан хөгжлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг  гишүүд хэлэлцсэн байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ