“Чингис хаан” одонг “Монгол бахархлын өдөр”-өөр хүртээнэ

img

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн санаачлагаар “Чингис хаан” одонг 2002 онд бий болгосон юм. Түүнийг улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёсныхоо түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад улс оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавъяа байгуулсан Монгол Улсын иргэнд олгодог билээ. Мөн улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улсын гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, иргэнд хүртээж байхаар тогтоосон байна. Өнгөрсөн хугацаанд “Чингис хаан” одонгоор нийт зургаан хүн шагнагджээ. Цаашид “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчийн зарлигаар эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр олгож байхаар болж байна. Уг өдөр энэ онд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу арваннэгдүгээр сарын 14-нд тохиож байгаа юм. Б.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яг Багабанди Т1 санаачлаагүй харин түүнийг ажилтай байх үед нь таарсан юм.
2012-10-16
жамбал:
бахархалын өдөр бх даа хааш юм бэ. Богд Чингисийг жаахан ч гэсэн амар тайван байлгал да. Нэрий нь хүчиндэж ханаагүй юү.Монголчууд саваагүй хүүхэд зангаасаа хэзээ салах улс вэ. Сонгодог хоцрогдсон бүдүүлэг 3гч ертөнцийн улс.
2012-10-16
MGL:
ENE SHAGNALYG HURTEH HUN HARAAHAND AA MONGOLD TOROOGUI BAINAA
2012-10-16
Энэ зураг нь Чингис хаан одонгийн зураг биш байнаа
2012-10-15
bold:
ZA naad shagnalaa odoo Tuwshinbayart ogooroi doo Elbegdorjoo tuun shig olimpiin 2 medali ter dundaa alt mongo medaliig daraalan awsan MGL hun baitugai delhiin tamirchid tsoonhon shuu neg bodooroi doo
2012-10-15