“Биеэ тэтгэн чийрэгжүүлэх” хийн дасгалын тэмцээн

img

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт, Засгийн газрын 2005 оны 246 дугаар, 2011 оны 249 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2012 оны А/445 дугаар захирамжаар Иргэдийн спортын их наадмын Хийн дасгалын шигшээ тэмцээнийг аравдугаар сарын 13-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын спорт зааланд зохион явууллаа. Энэхүү тэмцээн нь Улаанбаатар хотод биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ой, “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд нийслэлийн иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, идэвхи сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах зорилгоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой боллоо. Их наадмыг 2012 оны 08 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл: -Хороодын хэсгийн тэмцээн; -Хороодын сонгон шалгаруулах тэмцээ; -Дүүргийн бүсийн тэмцээн -Дүүргийн аварга шалгаруулах -Нийслэлийн аварга шалгаруулах гэсэн 5 үе шаттай Нийслэлийн иргэдийн дунд зохион байгуулж байна. Хийн дасгалын анхан шатны тэмцээнд 9 дүүргийн 153 хорооны 2448 иргэд хамрагдсанаас нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 153 иргэд амжилттай оролцож: 1-р байрт Д.Өнөрцэцэг дасгалжуулагчтай, Д.Дэмбэрэл ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 2-р байрт Н.Батмөнх дасгалжуулагчтай, Б.Цэрэннадмид ахлагчтай Сүхбаатар дүүргийн 7-р хороо 3-р байрт Э.Шинэцэцэг дасгалжуулагчтай, Ц.Цогзолмаа ахлагчтай Баянгол дүүргийн 3-р хороо шалгарсан байна. НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Hiin dasgalaa ulam urgujuulen hugjuulj hun ardiinhaa eruul mended chuhal heregtei surgaltiig udirdan zohion baiguulj baigaa Oyunbileg bagshdaa shavi nariinh n umnuus baer hurgie.
2012-10-17
zochin:
Manaihan neeh muuhai zohihgui amerikuudiig duuraigaad zurhen deeree garaa tavih umaa...Bid tegehguigeer l boldog, boddog biz dee....ichmeer gadniihan shoolood l baidag um bilee.
2012-10-16