УИХ дахь МАН-ын гишүүд ажлын хэсэг байгуулжээ

img

МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийн төлөөлөл Н.Энхболд, С.Бямбацогт, Д.Оюунхорол нар   өнөөдөр Төрийн  ордны ”Б” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэдний өгч   буй мэдээллээр тус намын зүгээс шинэчлэл өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Өөрчлөлт шинэчлэлт хийх гэж байхад хууль ямар хамаагүй гэсэн яриа газар авч байна. Бид аливаа шинэчлэл өөрчлөлтийг дэмжинэ.  Гэхдээ хуулийн дагуу хийх нь зүйтэй.  Бид төсөв дээр ч үүнийгээ хэлсэн. Гурван суманд 30- гаруй тэрбумыг зарцуулна гэсэн заалт  байгаа нь шударга бус гэж үзсэн байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “2013 оны төсвийн төсөл иргэд рүү бус дарга нарт чиглэсэн төсөв болсон байна. Өөрөөр хэлбэл цалин тэтгэвэрийг нэмэхгүйгээр өөрсдийнхөө хэрэгцээг нэн тэргүүнд бодож байна” гэж шүүмжлэлтэй хандсан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Төсвийн орлого 70 тэрбумаар тасарсан.  Татварын болон түрээсийн орлого буурч байна.  Бид татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг нягтлах болно. ХАА, газар тариаланд үзүүлдэг байсан  хөнгөлөлтийг байхгүй болгосон.  Аймгийн хөрөнгө оруулалтыг ялгавартай байдлаар хийсэн. Энэ мэтээр төсөв хяналтгүй, шударга бус байдлаар  хандаж буйд анхаарал хандуулна” гэв.   Тиймээс төсөвтэй холбоотой асуудлаар   УИХ дахв МАН-ын гишүүд ажлын хэсэг байгуулсан бөгөөд  орлого нэмэгдүүлэх ямар боломж байна, зардлуудыг хэрхэн бууруулах уу вэ зэрэг  тооцоог гаргаж, улмаар  саналаа 2013 оны төвсийн төсөлд оруулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
АРЧААГҮЙ МУУХАЙ ХҮМҮҮС ШҮҮДЭЭ ЭНЭ МАН-н ХЭДЭН ЗАЛУУЧУУД ЭДЭНД ХЭЗЭЭ Ч АРД ТҮМНИЙ ЗАСАГ БАРИУЛЖ БОЛОХГҮЙ. БҮХ ЮМЫГ ЗӨВХӨН ӨӨРСДИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХИЙДЭГ.ЭДЭНД ЭХ ОРОН АРД ТҮМЭН БАЙГАЛ ДЭЛХИЙ ЯДУУРАЛ БУХИМДАЛ ОЮУНЫ ХООСРОЛ ОГТ ХАМААГҮЙ БОЛЧИХСОН ХҮМҮҮС.БҮГД БАЯН ЦАТГАЛАН ЛУЙВАР ХИЙЖ БАЯЖСАН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ХҮН АЛДАГ ДЭЭРЭМ ХИЙДЭГ ХҮМҮҮС.
2012-10-16
man-yn durakuud mini zugeer l dald orji uz ta nar umnukh tusuwiin mungiig yasan be uundee khariul pizdanuud umnu ni yuch khiigeeguy khuseeguy baiji odoo bitgii dongos
2012-10-15
Oyunhorol yu yriad bgambe. naad humuus chin ajlaa avaad udaagui bn . Idoogiin ur dun bol ta narin hiisen holion bantangiin ur dagavar yvj bgaag oilgooch. MAN hezee bhda tiim surhii ard irgedee boddog bolchoo ve. Harin ch ed neleed zorimog hodolj bn. ta buhen harin bitgii tushaa bolooroi.
2012-10-15
Ta nar zygeer l dald orj yz guij bna
2012-10-15
tab:
MAN tor barij baihdaa hiigeegui,huseegui ajlaa odoo hiih nuu? ene bol hudlaa shuu dee.ard tumen tiim amarhan huurtahgui bolsoon MAN -iihaaaan!!!
2012-10-15