Хотын нэг захаас нөгөө зах хүртэл 15 минут зорчих нь

img

Монголын төмөр замын салбарт нэгэн шинэ үйл явдал өнөөдөр боллоо.  Салбарын сайд А.Гансүх Богдхан уулын урдуур төмөр замын суурь бүтэц барих бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх  болсноо зарласан юм. Энэ нь 2012-2016 он хүртэл хэрэгжих  бөгөөд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Мандал-Багахангай өртөөг холбосон, Төв аймгийн Батсүмбэр, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдын нутгийг дайран өнгөрөх нийт 170 км төмөр замын суурь бүтцийг шинээр барих төсөл юм. УБТЗ  ХНН-ээс гаргасан тооцоогоор шинээр 170 км төмөр замын суурь бүтцийг барихад нийт 326,8 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзжээ. “Богд хан төмөр зам” төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч  байгаа 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх боломжийг нээж байна. Ингэснээр хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд   хөнгөн галт тэргээр зорчиход 15-хан  минут зарцуулна.  15 буудлыг ийм хугацаанд туулна гэдэг хөнгөн галт тэрэгний давуу тал болоод зогсохгүй,  Монголд нийтийн тээврийн хоёрдахь урсгалыг бий болгож, нийслэл хотын замын түгжрэлийн асуудлыг давхар шийдэж  байгаагаараа ач холбогдолтой юм. Өнөөдөр ашиглаж байгаа төмөр зам нь нийслэл хотын төмөр зам болон авто замын нэг түвшинд огтлолцож буй хэсгүүдэд авто замын түгжрэлийг бий болгож байгаа юм. Түүнчлэн  зүтгүүр, яндангаас гарч байгаа утаа нь хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж, төмөр замаар тээвэрлэгдэж буй аюултай, химийн хортой ачаанаас бий болох эрсдэлийг өндөрсгөх, галт тэрэгний дуу чимээ зэрэг нь ард иргэдийн аюулгүй тайван амьдрахад сөрөг нөлөө үзүүлсээр байна. “Богд хан төмөр зам”-ыг барьснаар дээрх асуудлууд давхар шийдэгдэх юм. Зам, тээврийн яамны зүгээс  “Богдхан-төмөр зам” төслийг Концессийн тухай хуулийг үндэслэн хувийн хэвшлийн зарчмаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тийм шүү... Ингэж томоохон бүтээн байгуулалтууудтайгаа холбож өгөх нь зөв Амжилт
2012-10-16
munkhuu:
mungu baga idetsgeegeereidee
2012-10-16
ashgui de:
Heden arvan jil yarisan ovoo neg ajil hereg boloh gj baih shiv, ene bol mash zuw, achaanii transitiig sain hugjuuleh heregtei
2012-10-16
Залуу:
Ардчилалын сахиусан тэнгэрүүд маань монголын төр засагт буглаад байсан идээ бээрийг бяц шахаж байна. Ёстой загатнасан газар майжсан юм шиг л санагдаж байна.
2012-10-15
mongolhuu:
Хоолтын даваанаас Давааны зөрлөг хүртэл хийхэд л волоош ш дээ.
2012-10-15
Uul uzelgui hormoigoo shuuhgui shuu.
2012-10-15
Мэндээ:
Шинээр төмөр зам барих болсон нь сайхан. Улаанбаатар хотын дундуур байгаа төмөр замыг ашиглаад хот доторх хөнгөн-галт тэрэг явуулна гэдэг тун мэргэн санаа. Төв аймагт шинээр барих гэж байгаа олон улсын нисэх буудал, Багануурт баригдах гэж байга их дээд сургуулийн хотхон хүртэл энэ хөнгөн галт тэрэгээ явуулах юм бол бүүр хэрэгтэй дээ.
2012-10-15
Тийм шүү... Ингэж томоохон бүтээн байгуулалтууудтайгаа холбож өгөх нь зөв Амжилт
Mendee:
Ungej hiih ni zov baihaa
2012-10-15
Turiinhun dan huduunuuhun bolson shd. Yamaand tsalin uguh ene ter ny l tedend sonin. Itgeltgui.
2012-10-15
Үгүй энэ ардчилал ялснаар сайн сайхан, зөв мэргэн шийдвэр олныг сонсож, үзэх боллоо
2012-10-15
Uul uzelgui hormoigoo shuuhgui shuu.
hm:
medeej sudalgaa hsinjilgee hiigeed iim tosol gargasan baij taarsihd, ali boloh himd tosrii ni l bodno bizdee, chamaas door tolgoi l tord ajillaw gej sorry
2012-10-15
Turiinhun dan huduunuuhun bolson shd. Yamaand tsalin uguh ene ter ny l tedend sonin. Itgeltgui.
15 min yavahiin tuld minii huuhed 300 saya USD urund orohiig bi zuvshuuruhgui. Oirhon 61 garamnaas Tuv aimag Sergeleng dairuulaad hiij bolmoor sanagdahiin. Uhaand ny uhna ishig uhsen humuus l turd baidag yum uu haishaa yum.
2012-10-15
Mendee:
Ungej hiih ni zov baihaa