Орон нутагт тулгамдаж буй асуудлыг тоочлоо

img

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Б.Батсайхан, Б.Гансүх нарын төлөөлөл өнөөдөр “Зууны мэдээ” сонины  “Үндэсний мэдээллийн төв”-д орон нутгийн иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг хөндөж тавилаа. Тэд орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан улс төрийн намуудыг хөндөж буй асуудалд нь анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Тухайлбал, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Б.Батсайхан “Өнгөрсөн жил Н.Энхбаяр дарга орон нутгаар явж  ажилласан. Түүнийг орон нутгийн төлөөлөлтэй санал солилцож байхад иргэд газар хувьчлал болон хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу гэдгийг хэлж байсан. Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацаа ирэх оны тавдугаар сарын 1-нд дуусгавар болно. Гэтэл газар өмчилсөн иргэдийн тоо чамлалттай байна. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжээд 10 гаруй жил болсон байтал хүн амын 10 хүрэхгүй хувь нь газар өмчилсөн байх юм. Үүнд Улаанбаатар хотын иргэдийн найман хувь нь газар өмчилж бусад нь хүлээлттэй байгаа юм билээ. Энэ утгаараа газар олголт харьцангуй бага учраас хуулийн хугацааг сунгах шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт, манай улсад цэцэрлэгийн насны 60 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй гэртээ байна. Тэгвэл өнөөдөр цэцэрлэгийн нэг хүүхэд үдийн цай хөтөлбөрөөр улсаар “тэжээлгэж” байтал гэртээ байгаа хүүхдүүд нь энэ мөнгийг авдаггүй. Ингэж бяцхан үрсдээ ялгавартай хандаж болохгүй” хэмээн газар олголт, цэцэрлэг тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bataa:
darhanii bolovsroliin yalzrald kjskn teneg huuhed suuj bna naana chin darhanii teneg durak
2012-10-15
bataa:
darhanii teneg iim yumand suuj shadah yum uu? teneg batsaan shuu dee eejiinhee muumnuus garaagui bklkvsrklgui har teneg namiin nereer alban tushaal goridson nusgai zaluu iim humuus mongold oloh daibal sununu //////////////
2012-10-15