
Их Британийн Хатан хаан Елизавета II төрөлх Брисбен хотдоо айчлах үеэр нэгэн залуу өгзгөө гарган өмнүүр нь хэнэг ч үгүй гүйжээ. Цагдаа нар түүнийг саатуулан “Олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй” хэмээн буруутгаж, хэрэг хүлээлгэхээр болсон аж. Гэвч Хатан хаанд өгзгөө гайхуулан хурдалсан барилгачин залуу Ллойд Уорринер “Үгүй ээ, би Хатан хааныг доромжлоогүй. Хатан хаан над руу нөхөртэйгээ хамт гараараа хүртэл далласан шүү дээ. Тэгээд ч шалдан өгзгийг бид өдөр бүр л харж байдаг биз дээ. Зурагтаар, киногоор байнга л харуулдаг. Тэгсэн хэрнээ одоо хориотой болчихсон юмуу. Бид өгзөг харж болдог, Хатан хаан харин болдоггүй юмуу?” хэмээн хөгжилтэй нь аргагүй сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Ллойд хэдэн найз нарынхаа хамт хөгжилдөж суугаад нэгэн наргиа бодож олсон нь ийнхүү шүүхийн хаалга татахад хүргэлээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ