Эдди Мерфи харь гаригийнхны тухай инээдмийн кино бүтээнэ

img

Инээдмийн киноны нэрт жүжигчин Эдди Мерфи харь гаригийнхны тухай хөгжилтэй түүхэр кино бүтээхээр болжээ. Шинэ кино нь “Жамал, Тайрелл, Омар, Брик, Майклын зэрлэг амралт” хэмээх нэртэй гэнэ. Нэр нь дурьдагдсан хүмүүсийг харь гаригийнхан хулгайлж, харийн нутгийн хөгжилтэй танилцаж, алмайрч буй талаар кинонд өгүүлдэг ажээ. Мөн энэ арваннэгдүгээр сард Эдди Мерфигийн гол дүрийг нь бүтээсэн “Цамхгийг хэрхэн хулгайлах вэ” хэмээх кино дэлгэцэнд гарах гэж байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ