БЗД-ийн ОБЕГ сурагчдын дунд сургалт явуулав

img

“Олон улсын гамшгийн эрсдлийг бууруулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БЗД-ийн 44-р сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад “Хичээлээс гадуурх сургалт” хийжээ. Сургалтыг БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс зохион байгуулсан байна. 44-р сургуулийн сурагчдад онцгой байдлын байгууллагын ажил үүргийн талаархи ерөнхий ойлголт, гамшиг, гал түймрийн аюулаас сэргийлэх, гэр бүл сургуулийн орчинд хүүхэд унах бэртэх, гал түймэрт өртөх, аюултай тоглоом наадмаар тоглох, санамсаргүй үйлдэл хийх, болгоомж алдах зэргээс хамгаалах сэргийлэх, багш эцэг эх асран хамгаалагчдын сонор сэрэмжийг дээшүүлэх сургалт явуулж видео кино үзүүллээ. Тус сургууль нь Онцгой байдал дахь хүүхэд хамгааллын дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа бөгөөд тус арга хэмжээнд хүүхдүүдийг оролцуулах нь гамшгийн эрсдлийг бууруулахад хүүхэд өсвөр үеийнхний оролцоог хангаж гамшгийн аюулаас өөрийгөө сэргийлэх дадал суулгах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг аврах, хамгаалах мэдлэг дадлагатай болгоход чухал ач холбогдолтой гэж үзсэн билээ. Онцгой байдлын албаны хэмжээнд хэрэглэж, ашиглагддаг хөдөлмөр хамгааллын хувцас, техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийг дэлгэн үзүүлсэн нь сурагчдад нэн сонирхолтой байлаа. Сургалтад хамрагдсан сургуулийн урлаг спортын аварга ангийн сурагчид нь талархлын захидлаа аврагчдад гардуулж, концерт тоглон, сурагч А.Ням-Амар өөрийн зохисон шүлгийн номоо бэлэглэлээ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ