Хууль зүйн яамны үйл ажиллагаатай танилцлаа

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ нар өнөөдөр Хууль зүйн яамны үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гишүүдэд яамны 2013-2014 онд хэрэгжүүлэх бодлогын үндсэн чиглэлээ танилцуулсан юм. Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн яам хууль эрх зүйн салбарт хийж буй шинэчлэлийнхээ хүрээнд хуулийн байгууллагын дэд бүтцийг шинэчлэх цаг болсныг тайлбарлав. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд иргэний хэргийн шүүхэд жилд дунджаар 40 мянган иргэн нэхэмжлэл гаргадаг. Нэг нэхэмжлэлийн ард гэрч, хохирогч, хариуцагч тал нийлээд арав гаруй хүн байдаг гэж үзвэл жилд 400 мянган иргэн иргэний хэргийн шүүхээр үйлчлүүлдэг гэсэн үг. Гэтэл нийслэлийн хэмжээнд  иргэний шүүхийн хуралдааны 16 танхим байдаг тул шүүх хуралдаанууд хойшлох, иргэдийг чирэгдүүлэх шалтгаан болдог. Үүнээс гадна зарим дүүргийн шүүх цэцэрлэг, сургуулийн зориулалтаар баригдсан байшинд үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээл учруулж, шүүхийн аюулгүй ажиллагааны тал дээр ч эрсдэлтэй байдаг. Тиймээс нийслэлийн дүүрэг бүр дээр байгаа шүүхүүдийг нэгтгэж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд эрүүгийн болон иргэний тус бүр нэг шүүхийг байгуулж, нэг шүүхийн байшинд 20-25 шүүх танхимтай байхаар шүүхийн дэд бүтцийг бий болгож байгаа аж. Мөн эрүүгийн шүүхийн хажууд прокурорын байгууллага заавал байх стандарт тавигддаг тул прокурорын байрыг ч бас шинээр барина гэдгээ хэллээ. Мөн ирэх сард эрүүгийн багц хуулиуд болон шинээр Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Мөрдөх албаны тухай зэрэг хуулийн төслүүдийг өргөн барихаар бэлтгэж байна гэв. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг УИХ-ын гишүүдэд яамны бүтэц, үйл ажиллагаагаа танилцуулсны дараа зочдыг хүндэтгэлийн танхимд урьж, үе үеийн сайд  нарын зураг, түүхтэй танилцлаа. Энэ үед Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ш.Түвдэндорж “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хууль зүйн салбарт томоохон шинэчлэл үгүйлэгдэж байсан. Энэ шинэчлэлийг эхлүүлж байгаа та бүхэнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос бүх талаар нь дэмжих болно” гэв. Байнгын хорооны гишүүд энэ сарын 15-31-ний өдөр хүртэл Хууль зүйн яамны харьяа агентлагуудын үйл ажиллагаатай танилцах юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bx baina:
TEMUUJIN saidaas huseh ni shuuh bolgonii haalgiig tataj tenesen odoo SUHBAATAR duurgiin shuuhed bgaa baih MONHZUL geg ch avilgaliin zagalmailsan eh ene shuugchiig halj uzeerei gej huseh bna tand bauarlalaa
2012-10-31
САЙДАА Тэмүүжин гийн зөв зөв. цагдаагийн дарга нарын шүүх хурлын үеэр ажлаа хийхгүй дүрэмт хувцастайгаа шүүхийн гадаа зогсоод шүүх үйл ажиллагаанд саад учруулаад байсан цагдаа офицерүүдийг бүгдийг нь халах хэрэгтэй. тэд төрд биш ард түмэнд биш зөвхөн дарга нартаа үйлчлэх хүмүүс. түргэн халах хэрэгтэй. тэр үеийн тв ийн бичлэг, зурагнууд бүгд байгаа.ард түмэн цагдаа нэр зүүсэн луйварчдаас залхаж гүйцлээ.үндсэн ажилгүй дарга нараа харж хамгаалаж тэдний хээ төлөө үхэн хатан явдаг нөхдийг халж цэвэрлэх хэрэгтэй,хулгайчыг нь бариад өгөхөд тавиад явуулчихдаг цагдаа нарыг зайлуулахыг шаардаж байна,СХД 32-Р хорооны цагдаа АМАРСАЙХАН мэтийн хулгаачаа өөгшүүлсэн нөхдүүд хороо бүрд байна шүү ТЭМҮҮЖИН САЙДАА,энэ бүгд бодож их цэвэрлэгээ хийх хэрэгтэй,ТА НЭГ ЗАХЫН ХОРООГООР юу болж байгааг СХД-ийн цагдаагийн дарга нэртэй нөхрийг дагулаад ням гаригаар зочлооч ээ
2012-10-16
баабай ах нар нь:
Тэмүүжин гийн зөв зөв. цагдаагийн дарга нарын шүүх хурлын үеэр ажлаа хийхгүй дүрэмт хувцастайгаа шүүхийн гадаа зогсоод шүүх үйл ажиллагаанд саад учруулаад байсан цагдаа офицерүүдийг бүгдийг нь халах хэрэгтэй. тэд төрд биш ард түмэнд биш зөвхөн дарга нартаа үйлчлэх хүмүүс. түргэн халах хэрэгтэй. тэр үеийн тв ийн бичлэг, зурагнууд бүгд байгаа.ард түмэн цагдаа нэр зүүсэн луйварчдаас залхаж гүйцлээ.үндсэн ажилгүй дарга нараа харж хамгаалаж тэдний хээ төлөө үхэн хатан явдаг нөхдийг халж цэвэрлэх хэрэгтэй,хулгайчыг нь бариад өгөхөд тавиад явуулчихдаг цагдаа нарыг зайлуулахыг шаардаж байна,СХД 32-Р хорооны цагдаа АМАРСАЙХАН мэтийн хулгаачаа өөгшүүлсэн нөхдүүд хороо бүрд байна шүү ТЭМҮҮЖИН САЙДАА,энэ бүгд бодож их цэвэрлэгээ хийх хэрэгтэй,
2012-10-16
115:
хэг хүн нэг удаа ирээд хэргээ шийдүүлж чаддаггүй шүү дээдор хайж 5-6 удаа ирдэг шүү дээ сайдаа 2,4 сая гэсэн тоо гарна тэгээд аль сонгинохайрханаас хэргээ шийдүүлэх гэж гэрч болох гэж хохирогч болох гэж мөнч их чирэгдэнэ дээ 25 заалтай байшин монголд бий билүү ямар нүсэр юм байх юм болдоо уг нь шүүх харяа ороон нутгийн иргэддээ ойр байх ёстой зарчим байдаг түүнийг та юу гэж боддог вэ
2012-10-16