
“Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сайжруулах асуудал” сэдэвт иргэний хэлэлцүүлэг өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Нийслэлийн “Иргэний танхим”-д болох энэхүү хэлэлцүүлгийг НИТХ, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны санаачлагаар зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлэгт нийслэлийн Үйлдвэрлэл, экологи хариуцсан орлогч дарга Д.Пүрэвдаваа, ерөнхий менежер Ч.Бат, НЗДТГ-ын хот нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Д.Батсүх, Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан нар оролцоно. Энэхүү хэлэлцүүлэгт иргэд оролцож нийслэлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжтой юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ