
Орос орноор аялан тоглоход нь зориулж Оросын төмөр зам дуучинд унтлагын, зочны болон усанд орох өрөө, гал тогооны өрөөтэй тусгай вагон гаргаж өгсөн байна. Дуучин “ДруGOY” шинэ тоглолтоо хийхдээ энэ вагонаар хотоос хот руу явах ажээ. Орос болон ТУХН-ийн орнуудаар түүний аялан тоглолт хийх хотын тоо 40 хол давсан учир Киркоровт тусгай вагон шаардлагатай болсон байна.
Олонхи тохиолдолд Орост нэг хотоос нөгөөд галт тэргээр явах нь аятайхан байдаг аж. Харин Филиппийн концертын асар олон хувцас хунар, хувийн эд зүйлсийг галт тэрэгнээс галт тэргэнд зөөх нь амаргүй ажил байдаг байна. Чухам тиймээс түүнд ийм тусгай вагон шаардлагатай болжээ. Киркоровын аялан тоглолтын “гэр”-ийн дотор тавилга нь тун даруухан гэнэ. Вагоныг хэд хэдэн хэсэг болгон хуваасан бөгөөд сантехникийн үзель, гал тогоо, хувцасны өрөө, плазмын телевизортой зочны өрөө-гуанз, хэд хэдэн унтлагын өрөөтэй ажээ.
Филиппийн концертын аяллыг зохион байгуулагчдын ярьснаар түүний вагонд хувийн тогооч нь хамт явах бөгөөд тэр дуучны дуртай болгар, итали хоолыг хийж өгч байх ажээ. Мөн жүжигчний хоёр захирал болон ямар ч үед дуучны өгсөн үүргийг биелүүлэхэд бэлэн хоёр үйлчлэгч хамт явах гэнэ.
-Филипп замд кино үзэж, аяллын хэсгийн ажилтнуудтай хамт хооллож, эсвэл зүгээр л унтаж явах юм гэж Оросын төмөр замын ажилтнууд хэлсэн байна. Концертын үйл ажиллагаа идэвхтэй явуулж байх үедээ дуучны хуучин гэргий Алла Пугачёва улс орноороо мөн ийм хувийн вагонаар явж байсан юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ