Германы Майнц хотын захирагч дарсны мөнгө төлөөгүйнхээ төлөө ажлаа өгнө
Германы Майнц хотын захирагч Йенс Бойтель нэгэн уушийн газраас гурван дарс захиалж аваад мөнгийг нь төлөөгүйнхээ төлөө ажлаасаа сайн дураараа огцрохоор болжээ. 65 настай Бойтель 1997 оноос хойш Майнц хотын захирагчаар ажиллаж байгаа юм. Тэрээр 2013 оны тавдугаар сар хүртэл хотынхоо даргын ажлыг тайван амгалан хийж болохоор байсан ч Руандагийн нийслэл Кигали хотын нэгэн уушийн газар албаны хүмүүсийн хамт орохдоо гурван дарс захиалаад мөнгийг нь төлөлгүй гарсныг түүний хамт явсан нөхөр нь төлсөн юм байна. Энэ явдлыг хэвлэлээр анхлан цацахад Бойтель гэмээ хүлээхээс татгалзсан ч нэгэн сэтгүүлч түүнийг урьд бас нэг удаа ийнхүү дарс захиалаад мөнгө төлөлгүй гарч байсныг сануулан бичсний дараа гэмээ хүлээн зөвшөөрч, мянган еврог Руандад туслах санд хандивлаж буйгаа Бойтель мэдэгджээ. Үүнийхээ дараахан тэрээр 2012 оны нэгдүгээр сарын эхний өдөр албан ажлаасаа албан ёсоор огцрохоо мэдэгдсэн юм. Шинэ оны эхний өдөр хүртэл Бойтель хотын шинэ захирагчид ажлаа шилжүүлэхэд бэлдэх ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ