Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Ивана Гролловаг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагаанд баримтлах гол чиглэлийг тогтоох, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар санал солилцож, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэргийг цаашид анхаарч ажиллах тухай ярилцсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ