Багийн ДАШТ-д Монголын жүдочид оролцоно

img

Аравдугаар сарын 25-27-нд Бразилийн Сальвадор-де-Бахиа хотноо жүдо бөхийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Дэлхийн шилдэг найман баг халз өрсөлддөг уг тэмцээнд Монгол Улсын баг нэг бус удаа оролцож, 2007 оны Бээжингийн тэмцээнээс эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн түүхтэй. Энэ удаагийн ДАШТ-д Монголын эрэгтэй, эмэгтэй багийг Олон улсын жүдогийн холбооноос нэр заан урьсан бөгөөд манай улсаас олимп дэлхийн аваргуудаа бус, тэднийг залган гарч ирж буй залуусыг өрсөлдүүлэхээр бэлтгэл сургуулилтаа базааж байна. Тус тэмцээнд улс бүр таван жүдочийг (хамгийн хөнгөн жинг хасч, хүнд хоёр жинг нийлүүлээд) барилдуулдаг. Хөнгөн жингийнхнээр халз барилдаан эхэлж, ялсан бөх нь эсрэг багийнхантай жин харгалзахгүйгээр үргэлжлүүлэн хүч үздэг билээ. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг танилцуулвал: Эмэгтэй 52 кг: М.Бундмаа, Б.Бат-Эрдэнэ 57 кг: Д.Сумьяа 63 кг: Ц.Мөнхзаяа -70 кг: Ц.Наранжаргал +70 кг: П.Лхамдэгд Эрэгтэй 66 кг: Д.Төмөрхүлэг 73 кг: Г.Одбаяр 81 кг: Г.Түвшинжаргал -90 кг: Б.Жанчивдорж +90 кг: Б.Тэмүүлэн Б.Цагаанбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
AMJILT HUSEY ANONYMOUS LALAR MINI zaildaa chi ooroo chadahgvi bj bitgii olon ym yr za lalar mini
2012-10-19
bi:
amjilt husey bugdend ni sain oroltsooroi
2012-10-19
bmb:
amjilt hvse.harj baihad mash ix taktikiin aldaa gargaj hojigdoh ym.ternees bish mongolchuud delkhiin hemjeenii boxchvvd bolson shvv dee.
2012-10-16
ed nar yum avchahgui dee. mungonii garz.
2012-10-16