Д.Сүрэнхорыг суллажээ

img

Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор улсын мөнгө шамшигдуулсан хэрэгт шат шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонсч байв. Шүүхээс түүнд оноосон ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, гурван жил нь хасагдан, дөрвөн жилийн хорих ялыг биеэр эдлэх шийтгэх тогтоол гарсан билээ. Гэвч тэрбээр Тахир соёот дахь жирийн дэглэмтэй хорих ангид адуу маллаж байгаад хоёр сарын өмнө магадлангаар суллагджээ. Түүнчлэн түүний эхнэр Д.Энх-Отгон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироосон хэргийг Тээврийн прокурорын газраас хоёр удаа Замын цагдаагийн газар руу нэмэлт ажиллагаа явуулахаар буцаасан бол өчигдөр прокурорын хяналтад дахин шилжүүлсэн байна. Өнгөрөгч оны есдүгээр сарын 16-ны өдөр Д.Энх-Отгон нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр нэгдүгээр хороо Улаанбаатар Төмөр замын гал командын байгууламжийн зүүн талын Нарны зам дээр УНН70-20 маркийн “Тoyoto vitz” маркийн автомашинаар 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон юм. Тэрбээр талийгаач эрэгтэйг дайраад УБТЗ-ын гал командын байрны зүүн талаас “Гермес” төвийн урд хэсэг хүртэл 750 метр газар чирсэн болохыг нь цагдаагийн ажилтнууд илрүүлсэн билээ. Уг хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн тасгаас шалгаж энэ оны нэгдүгээр сард Тээврийн прокурорын газарт шилжүүлсэн ч прокурорын даалгавараар нэмэлт ажиллагаа явуулахаар буцааж байжээ. Хэрэв шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл, бусдын амь нас хохироосон, онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах аж. Үүнээс гадна тээврийн осол гарсан газраа санаатай орхиж зугтаасан гэх үндэслэлээр таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульд заажээ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ардын хүүхэд, жирийн иргэн байсан бол суужл байх байсандаа.
2012-10-16
монгол:
ЭНЭ НӨХӨРИЙН УЛСАД ҮЗҮҮЛСЭН ХОХОИРОЛЫГ НЬ ТӨЛҮҮЛСЭН ЮМ УУ?
2012-10-16
tanaih dampuuu site shuu
2012-10-16
zochin:
2 sariin omno hebleleer garsan medeee gargaj bdg shuud neeree bolio boli ichmeer yum
2012-10-16
иргэн:
гэмт хэрэгтэн ял эдэлдэггүй хэсэгтэй болжээ
2012-10-16
sariin umnu sonin hevleleer gartsan medee shdee iim yum sonsohgui haaguur yavj bsiin bee
2012-10-16
Muugii:
Amihandaa ikh l shine sorgog medee olj tawij bgaa yum baihdaa.2-r sariin umnuh geheer hereggvi l yum bnadaa.
2012-10-16