Машины хамгийн үнэтэй дугаар

img

Арабын Нэгдсэн Эмирт Улсын замын цагдаагийн газар содон дугааруудыг худалдахаар шийдэж, энэ талаар их амжилт олжээ. Сүүлийн таван жилд ийм онцгой дугаараар 136 сая ам. доллар олсон байна. Энэ жил  тусгай дуудлага худалдаагаар “1” гэсэн цорын ганц тоотой  дугаарыг хамгийн их буюу 14 сая ам. доллараар худалджээ. Энэ дугаарыг 25 настай тэрбумтан Саид Абдул Гаффар Хоери авсан байна. Энэ дугаарын гарааны үнэ нь ердөө 27 мянган ам.доллар байсан нь сонин бөгөөд тиймээс дуудлага худалдаанд оролцогчид энэ хосгүй дугаарын төлөө амь тэмцэн үзэлцсэн нь тодорхой  байна. Энэ дугаарыг авсан азтай эр  үүнд 30 сая ам. доллар гаргахад ч бэлэн байснаа хүлээн зөвшөөрчээ. Дашрамд дурдахад тус улсад машины дугаарыг  насан туршдаа  хэрэглэхээр авдаг байна. Эзэн нь ийм дугаарыг өвлөн үлдээж ч болдог аж. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

odoo udahgvi mongoliin heden daldak garuud duuraij tenegtendee lalruud yum duuraihdaa sain yum chine
2012-10-18
yg zov
2012-10-17
umbaa:
ene tsentei ym hugatsaa unguruh tusam ulam und ornoo gj
2012-10-17
зочин:
манайх ч гэсэн тийм болмоор юм баячууд нь хэдхэн хүний гарыг цайлгаад авч байдаг
2012-10-17
дорж:
монголд замын цагдаа азтай номеруудыг хурааж аваад дуудлага худалдаанд оруулж, орлогоор нь японуудаар зам бариулбал таарна.
2012-10-17
yg zov
ur huuheddee ih l unetei ed uldeej baigaan bainadaa neg udur unegui bolvhihguil bol
2012-10-16
aaaaaaa:
setgehuin dogoldol
2012-10-16