Азийн орнуудын эдийн засгийг үйлчилгээний сектор аварна

img

Азийн хөгжлийн банк тус тивийн орнуудын эдийн засгийн төлөвийн шинэчилсэн прогнозыг танилцуулав. Энэ прогнозоор,  хөгжиж буй орнуудын эдийн засаг 1912 онд ердөө 6,1%-иар өсч, 2013 онд энэ үзүүлэлт 6,7% болохоор байна.  Азийн хөгжлийн банкны сайтад байршуулсан материалуудад ингэж дурджээ. Өсөлтийн хурдац буурч байгаа нь  дэлхийн эдийн засгийн төлөв байдалд муудаж, бүс нутгийн хоёр томоохон эдийн засагт дотоодын эрэлт багассантай холбоотой бөгөөд үүнээс болоод хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт буурч байна. Евро-гийн бүсэд өрийн асуудал шийдэгдээгүй юмуу АНУ-ын эдийн засаг өсөлт эрс буурч байгаагаас  донсолгоо гарч болохыг банк бас үгүйсгэхгүй байна.  Эдгээр хүчин зүйл нь одоо хамгийн их аюул болж байна. Аз  болоход,  Азийн олонхи хөгжиж буй оронд фиксалийн болон монетарийн бодлогын тусламжтайгаар ийм донсолгоог эсэргүүцэх боломж байгаа юм. Гэсэн ч  одоо нийт бүс нутгийн мөчлөгийн эсрэг арга хэмжээ авах шаардлага байхгүй байна. Дунд зэргийн хугацаанд Хятад, Энэтхэгийн дотоодын сул эрэлт, хэр тааруу өсөлт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн орнуудын эдийн засаг өсөлтийн драйвераа төрөлжүүлэх ёстой гэсэн үг юм. Хятадын эдийн засгийн өсөлтийн прогноз 2012 онд 7,7%, 2013 онд 8,1%-ийн түвшинд байгаа нь  2011 оны 9,3%-ийн тогтвортой түвшингээс нэлээд бага байна. Энэтхэгт дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2012 онд 5,6% байх төлөвтэй байгаа бөгөөд харин 2013 онд өсөлт  6,7% болж сэргэх ёстой юм. Өсөлтийн хурдац сулрах нь инфляцид үзүүлэхийг даралтыг бууруулах бөгөөд Азийн хөгжлийн банкны прогнозоор,  2012-2013 онд инфляци 4,2% хүртэл буурна. Азийн орнууд ирээдүйд өсөлтийг хангахын тулд үр нөлөө, бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарал төлөвлөрүүлэх шаардлагатай гэж Азийн хөгжлийн банк  үзэж байна.  Тухайлбал,  Азийн бүх улсад үйлчилгээний секторыг илүү түргэн хурдацтай шинэчилж, хөгжүүлэх шаардлагатай юм. Энэ секторын хөгжил нь  эдийн засгийн их ашиг олох, тухайлбал эмэгтэйчүүдэд зориулан ажлын байр бий болгох боломж олгоно. Хүний капитал байхгүй, дэд бүтцийн хөгжил муу, түүнчилэн зохицуулалтын дүрэм байгаагүй  нь үйлчилгээний секторын хөгжилд саад болж байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ