
Мексикийн цагдаа нарын мэдээлж байгаагаар пицца хүргэгч ажилтай Андрес Диаз Ривера захиалгаа 40 минут хоцроосныхоо төлөө алуулжээ. "Ууртай" үйлчлүүлэгч нь түүний аминд хүрсэн байна. Тласкала мужийн прокурорын газраас мэдээлснээр Риверагийн цогцсыг даваа гаригт нийслэл Мехико хотоос 144 км зайд орших Тетла хотоос олжээ. Түүний нүдийг нь боож, гарыг нь хүлсэн байсан гэнэ. 25 настай пицца хүргэгч эрийг хамгийн сүүлд өнгөрөгч бямба гаригийн орой захиалгаа хүргэж өгөхөөр явахад нь харсан байна.
Риверагийн үйлчлүүлэгч, 22 настай Хосе Луис Лима Моран түүнийг зодож, таван цагийн турш цоожтой өрөөнд байлгаснаа хүлээжээ. Тэрээр өөрийнх нь гэмт үйлдлийг илрүүлсэн цагдаагийн биед ч халдсан байна. Моран пицца хүргэгчийг зугтахаар оролдох үед түүнийг олон удаа хутгалан амийг нь хөнөөж, цогцсыг нь булсан байна.
Э.Сонгино
СЭТГЭГДЭЛ БИЧИХ