"Монгол даатгал" ХХК Бага насны хүүхдүүдэд цүнх гардууллаа

img

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн эрс ихэссэн, Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчмын замын гэрэлтүүлэг муу, өвөл болж эрт харанхуй бүрэнхий болж байгаа зэргүүдээс шалтгаалан сүүлийн үед бага насны хүүхдүүд зам тээврийн осолд ихээр өртөх болсон. Зам тээврийн осол аваараас бяцхан үрсээ хамгаалах ажлын хүрээнд Улаанбаатар хотын захирагч хүүхдүүдийг цүнхний цацруулагчтай ууттай болгох талаар захирамж гаргасан. Дээрх ажлын хүрээнд даатгалын салбарын ууган байгууллага болох нөхөн төлбөр, нөөц сан, шуурхай үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлэгч Монгол Даатгал ХХК нь Монголын Мянганы Сорилтын Сангийн дэргэдэх Эрүүл мэндийн төслийн гаргасан судалгааны дагуу зам тээврийн осолд хамгийн их өртөх магадлалтай, аюултай бүсэд оршдог 6 дүүргийн 12 сургуулийн 1-5 дугаар ангийн бяцхан сурагч нартаа цацруулагчтай цүнхний уутыг гардуулан өглөө. Монгол Даатгал ХХК-ын хамт олноос Улаанбаатар хотын 28, 73, 79, 102, 71, 2, 65, 9, 5, 49, 75, Цэцээ гүн сургуулиудын удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл, бага ангийн сурагчдад цацруулагчтай цүнхний уутаа бэлэглэхийн сацуу сурагчдад зам хөдөлгөөнд зөв боловсон оролцох хэвшлийг олгох танилцуулга, зөвлөмжийг өглөө. Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд даатгалын талаар цогц ойлголт мэдлэгийг өгөхөөс гадна төр, хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд болон олон нийтийн байгууллагуудтай хамтран бага насны хүүхдийн зам тээврийн осол аваарт өртөхөөс урьдчилан сэргийлэх цуврал ажлуудыг хийж даатгал бүрээс 999 төгрөгийг хүүхдийн аюулгүй байдлын төлөө зориулан ажиллахаар болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ