Кейт Мосс гэр бүлийн амьдралаас залхан Ямайк руу нисчээ

img

Дөрвөн сарын өмнө дуулиантай хурим хийж, Жейми Хиний албан ёсны эхнэр болсон дэлхийн шилдэг загвар өмсөгч Кейт Мосс энэ зуур гэр бүлийн амьдралаас залхаад амжжээ. Тэрээр нөхрөө гэрт нь орхиод, гэр бүлийн асуудлаас түр ч гэсэн холдохоор дотно найз бүсгүй Сэди Фростынхоо хамт  Ямайк руу нисчээ. Кейт Мосс дөрвөн сар орчим гэрийн эзэгтэй үүрэг гүйцэтгэснийхээ эцэст урьдын амьдрадлын хэв маягаа үгүйлэн санаж, өглөөдөө гурван шил шар айраг ууж, хэд хэдэн янжуур угсруулан татах болсон гэнэ. Харин түүний нөхөр Жейми 37 настай эхнэрийгээ амралтаар өөр орон руу одсоныг зөв гэж үзсэн байна. “Холдох тусам бидний гэр бүл батжина” гэж Жейми Хин үзэж буй аж. Дэлхийн шилдэг загвар өмсөгч Кейт Мосс Ямайкаас ямархуу үзэл бодолтойгоор гэр бүлдээ эргэн ирэхийг одоогоор таахын аргагүй байгаа гэнэ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ